Аз хийморь, амжилттай байх тэр бүр тохиолдоггүй ховор завшаан. Аз тогтворгүй алга болох нь амархан. Гэвч ойрхон байлгах аргаас сонирхуулъя.
Нэг. Аз жаргалтай хүмүүстэй харилцаж бай
Сэтгэл санаагаа өөдрөг байлга. Өглөө автобусанд уур бухимдалтай, хэрүүл маргаан дэгдээсэн хүмүүстэй хамт явбал таагүй уур амьсгал танд ч гэсэн нөлөөлнө. Тэр өдрийн чинь ажил, үйлс бүтэмж муутай байх магадлалтай. Тиймээс ажил хэрэг нь бүтэмжтэй, өөдрөг сэтгэлтэй, баяр баясгалантай хүмүүстэй харилцахыг эрхэмлээрэй.
Хоёр. Амьдралд бага зэрэг хөнгөн ханд. Алдаа, оноо байдаг л зүйл
Хэт буурьтай ханддагаасаа болоод зарим хүн хохирдог тал бий. Амьдрал ширүүн эвлэршгүй зүйл биш шүү дээ. Аз ийм хүмүүсээс үргэдэг. Иймд аливаа асуудалд хэт ноцтой хандах хэрэггүй.
Гурав. Инээмсэглэж сур
Хуурамч инээмсэглэл хэдэн хормын дараа жинхэнэ, чин сэтгэлийн инээд шиг үр дүн үзүүлдэг болохыг сэтгэлзүйчид тогтоожээ. Инээмсэглэх нь сэтгэлийг өөдрөг болгохоос гадна азын тэнгэр ивээх боломжийг нээдэг.
Дөрөв. Эерэг зүйлээр өөрийгөө хүрээлүүл
Хэрэв үргэлж аймшгийн кино үзэж, сониноос зөвхөн гэмт хэргийн тухай уншиж, ханаа хөх цэнхэр обойгоор наасан бол аз хаалгыг чинь тогшихгүй. Зүрх сэтгэлдээ зөвхөн сайн сайхан, гэрэл гэгээтэй бодол, хүсэл эрмэлзэл бий болгож чадвал та өөрийгөө азтай байхад төвлөрүүлж байна гэсэн үг.
Тав. Хошин шогийн нэвтрүүлэг, инээдмийн кино үз
Баруунд азгүйчүүдийг инээдээр эмчилдэг болсон. Хүн инээхээр таашаалын гармон эндорфин ялгарч, сэтгэл өөдрөг болдог. Уур бухимдалтай байх үедээ ямар ч хүн зөв шийдвэр гаргадаггүй.
Зургаа. Бүтээлч бай
Урлан, уран зураг, хөгжим дуу, бүжиг сэтгэлзүйд эерэгээр нөлөөлдөг. Урлагт сонирхолтой байх өөрт хуримтлагдсан таагүй мэдрэмж, түгшүүр зовнилыг гадагшлуулдаг.
Долоо. Амжилтадаа баярлаж сур
Өчүүхэн ч бай амжилтадаа баярлаж, хувь заяадаа талархаж сураарай. Зарим хүмүүс үргэлж сэтгэл дундуур явдаг. “Энэ юу ч биш жижиг зүйл. Гэтэл тэр ямар их азтай байна вэ” гэх мэтчилэн өөрийгөө чамлах нь бий. Бага байсан ч өөрийнхөө амжилтыг дутуу бүү үнэлээрэй. Өөрийгөө дорд үздэг хүнээс аз гомдож, харидаг.
Найм. Өөртөө итгэ