Холливудын нэрт кино найруулагч Жэймс Кэмерон Канадын “Cirque du Soleil” хамтлагийн тухай кино хийхээр төлөвлөж байна. 3D форматаар бүтээх энэ киноны продюсерээр “Шрек”, “Нарниа” зэрэг киногоороо нэрд гарсан Эндрю Адамсон ажиллах гэнэ.
“30 гаруй жилийн түүхтэй циркийн хамтлагийн түүх, уран бүтээлийг гурван хэмжээсээр үзүүлэхийг зорьж байгаа. Санаанд багтамгүй хүнд үзүүлбэрүүд, тэвчээр хатуужил, амжилтыг үзэгчид маань бидний бүтээлээс мэдэрнэ” хэмээн Жеймс Кэмерон MTV-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.