ОХУ-ын Сансрын нисгэгч бэлтгэх төвөөс хэрэгжүүлж байгаа “Амралтын өдрөө сансарт” хэмээх төсөлд олон улсын хүүхдүүд хамрагдах боломжтой болсон талаар “Роскосмос” мэдээлэв. Юрий Гагарин сансарт зочилсны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа уг төслийн ажил Москва хотын орчимд байрладаг Оддын хотхонд хэрэгжих аж.
Өсвөр насныхны одон орны тухай мэдлэг, техник сэтгэлгээг өргөжүүлэх зорилгоор амралтын хоёр өдрийг нь тус хотхонд өнгөрүүлэх боломж бүрдүүлэх юм байна. Ингэснээр сансар болон одон орон судлалд хүн төрөлхтөн ямар ахицтай байгааг хойч үедээ таниулж, энэ салбарын ирээдүйн боловсон хүчнийг татах зорилготой аж.