УДЭТ 2011 онд тавих анхны жүжгээрээ У.Шекспирийн “Ромео Жульетта”-г сонгожээ. Театрын 80 жилийн ойд зориулан тавих уг бүтээлийн найруулагчаар Н.Наранбаатар ажиллах бөгөөд мюзикл хэлбэрийг сонгосон аж. Өөрийн театрын уран бүтээлчдээс гадна бусад байгууллагын болон чөлөөт уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөсөн учир гол дүрийг хэнд өгөхөө хараахан шийдээгүй гэсэн.
Тиймээс энэ сарын 10-18-нд гол дүрийн жүжигчнийг сонгох шалгаруулалт болох бөгөөд мэргэжлийн жүжигчдэд нээлттэй аж. Дашрамд дурдахад, УДЭТ өнгөрсөн намар “Ромео Жульетта”-г тавьж байсан бөгөөд гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар тоглосон юм.
Б.ЭГШИГ