Лондоны нийтийн тээвэрт устөрөгчөөр ажилладаг автобус үйлчилж эхэллээ. Энэ долоо хоногийн бямба гариг хүртэл тодорхой чиглэлийн дагуу эко автобусыг туршилтын журмаар явуулах аж. Тэдгээр техникийг тус хотын нийтийн тээврийн уламжлалт өнгө болох улаанаар будсан байна.
Шинэ хөдөлгүүр ямар нэгэн чимээ гаргадаггүй, усан халаагууртайгаараа онцлог, давуу талтайгаас гадна 18 цагийн турш тасралтгүй ажиллах гэнэ. Эл унааг өргөн хэрэглэснээр 2025 он гэхэд Лондоны агаарын бохирдлыг 60 хүртэл хувиар бууруулна гэсэн тус хотын Мээрийн амлалтыг биелүүлэх боломж бүрдэж байгаа аж.
Ирэх оны сүүлч гэхэд устөрөгчийн хөдөлгүүртэй найман автобус болон хэд хэдэн таксийг тогтмол явуулахаар төлөвлөжээ.
Ж.ЦЭЦЭГ