“Гоёл” наадам энэ сарын 16-17-нд болох гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадам энэ жил 23 дахь жилтэйгээ золгож байна. Тус наадамд 250 гаруй загвар өмсөгч оролцохоор бүртгүүлснээс эцсийн шалгаруулалтад 50 хүн үлдсэн аж.
Уламжлал ёсоор топ моделиуд шинэхэн загвар өмсөгчдийг үлгэрлэн тайзнаа алхах юм. Харин “Гоёл-2011” наадмын шүүгчээр нийт долоон шүүгч ажиллана. Мөн “Гоёл” наадамд “Sweetyemotion”, “Хар сарнай” хамтлаг оролцох бөгөөд урилгаар дуучин Б.Амархүү оролцоно.