Залуу хосууд нэг нэгэндээ харилцан буулт хийх, жижиг сажиг зүйлсийг үл тоон, нүдээ анин өнгөрөөх зэргээр уян хатан байх шаардлагатай болдог. Та өөрийн найз залуу, бүсгүйгээ ямар ордод харьяалагддаг, ямар зан араншинтайг мэдвэл олон төвөгтэй асуудлаас зайлсхийж чадна.
Хонины орд: Тэрбээр давхиж яваа морь байтугай бөөн адууг ч зогсоож чадна. Түүнтэй бүү марга, бүх санаачлагыг өөрт нь өг. Ингэх нь түүнд аятайхан, танд ч амар. Түүнтэй өрсөлдөж болохгүй. Тэрбээр жинхэнэ дайчин. Хэрвээ та ялдаг юмаа гэхэд дараа нь найз бүсгүйгүй үлдэнэ. Тэгсний оронд зүгээр л зөвлөгч нь бол. Тэгвэл найз чинь уулыг ч эргүүлж чадна. Харин та зөвхөн түүний араас зассан замаар явах хэрэгтэй.
Үхрийн орд:
Түүнээс илүү найдвартай найз олох амаргүй. Бүхий л талаар түүнд найдаж болно. Сэтгэл түгшсэн үед амьдралын бэрхшээлтэй асуудлуудаа хуваалц, тэрбээр ойлгоно. Танд зөвлөх төдийгүй эд хөрөнгө, мөнгөөр ч тусалж чадна. Гэвч удаан, тайван. Тиймээс яаруулж, хурдал гэж шаардаж болохгүй. Хэрэв та буруутай бол заавал уучлал гуй. Эс хүндлэвээс та дараа нь хүнд байдалд орно.
Ихрийн орд:
Түүн шиг нийтэч бүсгүйг олоход ховор. Хэрэв та бусадтай харилцах тал дээр асуудалтай, мөн эсрэг хүйснийхээ хүнтэй танилцаж чаддаггүй бол түүнд бүрэн найдаж болно. Тэрбээр танд тусалж, чухал үед хэрхэн биеэ авч явахыг заана. Гэхдээ түүнийг нууц хадгална гэж бүрэн найдах хэрэггүй. Энэ бол түүний сул тал.
Мэлхийн орд:
Энэ ордны бүсгүй 15-тай, эсвэл 80-тай ч байсан ялгаагүй “ээж” юм. Анхаарал халамжтай, эелдэг зангаар таныг зочлон дайлж, цайлна. Төрсөн өдрийг чинь тохиолдуулж, өөрийн гараар урласан зүйлээ бэлэглэнэ. Түүнд ганц л дутагдал бий. Тэрбээр их эмзэг, гомдомтгой. Тиймээс өөрийн яриа, үйлдлээ хяна, тэр тусмаа уурласан үед нь
Арслангийн орд:
Тэрбээр хэн нэгэнтэй дотно үерхэж нөхөрлөнө гэж үгүй, харин бусдыг өөрт нь наалдахыг зөвшөөрдөг. Гэхдээ түүний энэ дүрэм өөрөөс нь баян, алдартай хүмүүст хамаагүй. Ийм бүсгүйн давуу тал өөрийн эргэн тойрондоо баярын уур амьсгал бүрдүүлж чаддаг. Түүнтэй харилцсанаар та нэг л мэдэхэд өөрийгөө илүү хайрлаж эхэлнэ. Түүнийг шүүмжилж болохгүй. Зөвхөн магт. Тэгсэн цагт та нарын үерхэл он удаан жил үргэлжилнэ. Амьдрал танд жаргалтай, баясал хөөрөөр дүүрэн санагдах болно.
Охины орд:
Гэр орны тооцоо, аж ахуйгаа хэмнэлттэй хөтлөх, том зүйл худалдан авахад түүний зөвлөгөө чухал. Түүн шиг асуудлыг оновчтой атлаа эерэг, сөрөг талыг үнэлж, үнэ чанарын зөв харьцааг тодорхойлох эмэгтэй ховор. Тэрбээр аар саар юмыг ч хүртэл дэндүү өөлдөг тул та бүр залхаж гүйцнэ. Тухайлбал, чи их мөнгө үрэх юм гэх мэт. Энэ үед түүний хийсэн сайн үйлсийг л бодож суу.
Жинлүүрийн орд:
Тэрбээр ухаалаг , соёлтой, нэг их гомдомтгой бус. Түүнтэй хамт байхад хүндрэлтэй асуудал бараг гарахгүй. Ганц дутагдал нь шийдвэр гаргахдаа удаан. Хэрэв танд боломж, хүсэл байвал энэ үерхлээ өөрөө удирдан залж, хариуцлагыг өөртөө ав. Тэрбээр танд ихэд талархах болно
Хилэнцийн орд:
Түүнтэй тагнуулд явсан ч болно. Таныг ямар ч хүнд байдлаас гаргаж чадна. Хэрэв та түүний дотнын сайн найз нь болж чадсан тохиолдолд бүх итгэлээ өг. Түүнтэй нөхөрлөе гэвэл хэзээ ч бүү хуурч, мэхэл. Худлаа хэлснийг чинь холоос үнэрлэж байгаа адил мэдчихнэ. Худлаа их хэлбэл уучлал гуйх боломж ч гарахгүй, та хоёрын нөхөрлөл дууслаа л гэсэн үг.
Нумын орд:
Танаас илүү ухаантай, мэргэн, бүр насаар бага байсан ч гэсэн. Тэрбээр юманд нухацтай хандаж, бусдын алдаан дээр суралцаж чаддаг. Үргэлж зөв дүгнэлт гаргадаг. Даргатайгаа харилцах, амрах, томилолтоор явах үедээ түүний зөвлөгөөг сонс. Харилцаагаа хадгалах үүднээс түүний мэргэн зөвлөгөөний дагуу чухал ажил амжуулсан тухайгаа үе үе дурсаж бай.
Матрын орд:
Хэрэв тантай нөхөрлөсөн бол насан туршдаа хамт байна. Та хоёрын нөхөрлөл удаан үргэлжлэх тусам алдаа, эндэгдэл нэмэгдэх болно. Гэхдээ найз бүсгүй чинь тэр бүхнийг нүдээ анин өнгөрөөхөд бэлэн. Таны зорилго түүний тэмдэглэлт баяр болгоноор баяр хүргэх явдал юм. Тэрбээр үүнийг юунаас ч илүү үнэлнэ.
Хумхын орд:
Тэрбээр янз бүрийн хүмүүстэй найзалдаг. Сайд, дуучин, энгийн албан хаагч гээд. Бүгд түүнийг өөртэйгээ эн тэнцүү хүлээж авдаг. Тэрбээр бүгдийн “түлхүүрийг ” амархан олж чадна. Найз тань ямар нэг шунахай санаагаар бус хувь хүнийг сонирхсон учраас ийм алхам хийдэг. Та өөрийгөө хаа сайгүй хүлээн зөвшөөрүүлье гэвэл найз бүсгүйгээ үнэлж сур. Түүнтэй насны дайсан болъё гэсэн ч үнэхээр барахгүй. Та жинхэнэ дотнын найз болж чадахгүй. Учир нь тэрбээр дэндүү бие даасан эмэгтэй.
Загасны орд:
Хамгийн мөрөөдөмтгий бүсгүй. Түүн дээр шөнөөр очоод ч хамаагүй уйлж, амьдрал, зовлонгоо ярьж болно. Таныг хөөхгүй, цай өгч сэтгэлийг тань тайвшруулж, унтуулна. Тантай ямар ч үед санал нийлдэг. Харин түүний хайр дурлалын түүхийг тэвчээртэй сонсох хэрэгтэй. Түүнийг худлаа хэлбэл учирлаж зөвлө. Энэ ордны бүсгүйчүүд хүсэл, мөрөөдлөө бодит, үнэн мэт ярьчихдаг талтай.