Худалдаа аж үйлдвэрийн танхимд өчигдөр Монголын кино уран бүтээлчдийн нэгдсэн чуулган боллоо. Монголын кино урлагийн кино академийн зохион байгуулсан уг хурлаар уран бүтээлчид тус академийн бүтэц, зохион байгуулалт, ажлын төлөвлөгөө, дэлхийн кино урлагийн чиг хандлага, шагнал урамшуулал, кино урлагийг төр засгаас дэмжих хөтөлбөр, хүүхдийн бүтээл хийх уриалга, оюуны өмчийн эрхийн асуудлын талаар хэлэлцсэн байна.
Тэд ирэх оны хоёрдугаар сард Монголын “Academу awards” кино наадмыг зохион байгуулахаар болсон гэнэ. Уг наадамд оролцох бүтээлүүдийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүртгэх аж. 2009-2010 оны хооронд бүтээсэн кино энэ наадамд өрсөлдөх боломжтой юм. Шалгарсан киног гадаадын зах зээлд гаргана хэмээн Монголын кино урлагийн академиас мэдээлжээ.
Б.ОЮУТ