Цуврал тоглолтоороо үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, заримынх нь залуу насыг эргэн дурсуулсан ҮДБЭЧ-ын ойн баяр өчигдөр өндөрлөлөө. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Цэнгэлийн эгшиг”- ийг Их найрал хөгжимчид хөгжимдөж, тус чуулгын захирал А.Цэдэн-Иш дохисноор ойн баярын хаалтын нэгдсэн тоглолт эхэлсэн юм. Энэ удаагийн тоглолтод олон улсын болон бүс нутгийн уралдаанд шилдгээр шалгарсан уран бүтээлүүдээ дээжилсэн байлаа.
Тухайлбал, Уртын дуу дуулаачдын улсын уралдааны тэргүүн байрын шагналт, соёлын тэргүүний ажилтан Б.Батмэнд, Л.Баяр-Эрдэнэ, Г.Энхбаатар нар “Эрт ний сайхан”- г дуулсан бол урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын төрийн шагнал хүртсэн “Дөрвөн тунсаг” бүжгийг ҮДБЭЧ-ын эмэгтэй бүжигчид үзэгчдэдээ сонирхуулсан юм. Тоглолтын эхний хэсэг соёлын тэргүүний ажилтан А.Даваахүүгийн “Салхит шувуу” хэмээх эрчтэй хөдөл өөнтэй бүжгээр өндөрлөв.
“Салхит шувуу”, “Аягатай биелгээ”, “Жороо жороо” бүжиг нь Тайваньд болсон олон улсын урлагийн наадам болон БНХАУ-ын Шанхай хотноо болсон “Дэлхийн экспо”, Бүгд найрамдах Казахстан улс, ОХУ-д зохион байгуулагдсан Монголын соёлын өдрүүдэд амжилттай оролцон, үзэгчдийн таашаалд хүрсэн бүтээл юм. Тоглолтын хоёр дахь хэсгийг Үндэсний их найрал хөгжим “эзэгнэв”.
Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж орчин цагийн үндэсний хөгжмийн их найрлыг санаачлан байгуулж, анхны бүтээлүүдийнхээ удиртгал дээр “Монгол төрийн их найралд зориулав” хэмээн бичиж байсан гэдэг. Хожмоо энэ мөрөөдөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар биеллээ олж Монгол төрийн үндэсний их найрал бий болсон юм. Үндэсний их найрал хөгжимчид залуу хөгжмийн зохиолч М.Бирваагийн “Алтайн сарьдаг уулс”, “Говийн өндөр”, “Алсын газрын зэрэглээ” монгол ардын дуу, Төрийн шагналт З.Хангалын “Эрдэнэсийн уулс” бүжгэн жүжгийн адажио, “Салхит шувуу” зэрэг яруу тансаг аялгуунуудыг хүргэв.
Эзэн Чингис хааны үеэс улбаатай үндэсний их найрал хөгжим Хубилай хааны үед хамгийн олон буюу 500 орчим хөгжимчинтэй байсныг түүхэн эх сурвалжид дурдсан нь бий. Язгуур соёл, төрт ёсны уламжлалыг хадгалсан найрал хөгжим болон тус чуулгын дуучдын тоглолт үзэгч дийн сэтгэлд хүрч, алга ташилтаар шагнуулсан. ҮДБЭЧын уран сай хны удирдагч Д.Баярбаатарын найруулан тавьж, нэ гэн жарны түүхээ өгүүлсэн эл тоглолт Төрийн шагналт Г.Цэрэндоржийн хөгжим, ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн дэглэлт “Монгол бүжгийн чуулбар”-аар өндөрлөлөө.
Ж.СЭЛЭНГЭ