Дүрслэх урлагийн академийн гишүүдийн дөрвөн арга барилаар бүтээсэн зургуудыг Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ. Үээсгэлэнд төрийн соёрхолт, зураач До.Болд “Хар зохиомж” зэрэг хийсвэр сэтгэлгээний бүтээлүүдээрээ орол цож бай гаа бол бэлгэдлийн агуулга бүхий бодит зураг голчлон зурдаг төрийн соёрхолт, зураач Ц.Цэгмэд өнгөний нийцэл, байгальтай холбоотой бодол сэтгэгдлийг илэрхийлсэн бүтээлүүдээ тавьжээ.
Түүний “Сартай шөнийн дууль” зурагт монгол хүн байгальтайгаа зохицон нүүдэллэн амьдарч байгааг тод томруун дүрсэлсэн байна. Харин зураач Ц.Энхжаргал дүрс болон өнгөний зохицлыг голлосон, Ц.Нарангэрэл байгалийн сайхныг яруу тод дүрслэн үзүүлсэн бүтээлээрээ оролцжээ. Үзэсгэлэн энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ.