Малаа даган дөрвөн улирлын турш нүүдэллэн амьдарч, уул ус, тэнгэрээ дээдлэн шүтэж ирсэн монголчууд байгаль дэлхийтэй хамгийн ойр ахуйтай ард түмэн гэдгээрээ гаднынхны анхаарлыг татдаг. Энэ тухай Руперт Исааксон “Морьтой жаал” ном доо тодорхой бичсэн нь дэлхийн уншигчдын сонирхлыг эрхгүй татаж, эл бүтээл өнгөрсөн гурван жилийн хугацаанд борлуулалтаараа олон улсад тэргүүлсэн билээ.
Өрнийн анагаах ухааны онолоор эдгэшгүй гэсэн оноштой хүүгийнхээ өвчнийг анагаахын тулд Монголд ирж, ид шидийг мэдэрч, хүүгээ илааршуулсан Рупертийн номыг эх хэлээрээ унших боломжийг “Битпресс” хэвлэлийн газраас олгож байна. Аутизм хэмээх сэтгэцийн нэг төрлийн өвчтэй хүүгээ эдгээхийн тулд янз бүрийн арга хэрэглэж, олон зүйл судалсны эцэст Монгол орныг сонгон урт зам туулан тал нутагт ирсэн Рупертийн гэр бүлийнхэн хайсан зүйлээ олж, хүүгээ эдгээгээд буцсан тухай бодит түүхийг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл адын гэмээр тэрхүү өвчинтэй тэмцэхэд монгол бөөгийн ухаан, монгол морь хэрхэн нөлөөлсөн тухай та “Морьтой жаал” номоос уншаарай.
Ж.ЭРДЭНЭ