МҮОНТ-ийнхэн Буриад улсын Улаан-Үүд хотын захиргаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад гурван жил болж байгаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Улаан-Үүд хотын “Тивиком” телевизийн захирал А.Пластинин тэргүүтэй төлөөлөгчид МҮОНРТ- д ажлын айлчлал хийж, МҮОНРТ-ийн уран бүтээлийн өдрүүдийг өөрийн хот доо зохион байгуулахаар болжээ.
Ирэх оны хоёрдугаар сарын 17-23-нд МҮОНТ-ийн үе үеийн уран бүтээлчийн Монголын нийг мийн бүх салбарын үйл ажиллагаа, ард иргэдийн аж амьдрал, түүх соёл зэргийг харуулсан мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийг Буриадын үзэгчдэд толилуулах юм.
Дашрамд дуулгахад, ММ агентлаг, “Ти ви ком” телевизийн мэдээний хэлтэстэй хамт ран ажил лаж, мэдээ солилцохоос гадна Ардын хувьс галын 90 жилийн ойд зориулан хамтарсан бүтээл хийхээр болжээ.
С.СЭРГЭЛЭН