Самсаа шархиртал сэтгэлээсээ дуулж чаддаг цөөхөн дуучны нэг Т. Дэлгэрмөрөн. Бурхан түүнд авьяасаас нь дутахгүй омголон зан, бодлоос нь түрүүлж хөдлөх "нударга" заяасан гэлтэй.
Тэрбээр аавынд байхдаа хамт нөхөрлөсөн “үнэнч найз” гитартаа зориулж дуу зохиосон гэнэ. "Харанга" хамтлагийн дуучин Чулуубаатарын амилуулсан "Хуучин гитар минь" дуу шиг нэгэн шинэ бүтээл удахгүй рок попын тайзнаа мэндэлж, олны сонорыг мялаах нь.
Уйлж байгаад дуулж чаддаг эзэн нь энэ дуугаа хүмүүсийн сэтгэлд хүргэх л үлдсэн гэнэ лээ.