Таны амьдралд ийм зүйл тохиолдож байсан уу
1930 онд Америкийн Техас мужийн эргүүлийн цагдаа Аллан Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө артерийн сусдыг гэмтээжээ. Цус алдаж гарцаагүй үхэх байсан түүнийг Альфред Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван жилийн дараа осол болсон газар очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө артерийг гэмтээсэн хүн зам дээр хэвтэж байсан бөгөөд Фолби цусыг нь тогтоогоогүй бол гарцаагүй үхэх байв. Хамгийн сонирхолтой нь тэр хүн өөрийнх нь амийг аварч байсан Альфред Томас байжээ.
1939 он
Зохиолч Артур Крестлерийн өгүүлсэн баримтаар нотлогдсон явдал юм. 1939 онд нэгэн инженер Америкийн усан онгоцоор аялж явжээ. Усан онгоц нь “Титаник” хөлгийн сүйрсэн хэсэгт дөхөж очиход инженер онгоцыг яаралтай зогсоох хэрэгтэй гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн байна. Ингээд ахмадыг ятгаж байж, усан онгоцыг зогсооход өмнө нь асар том мөсөн уул хөвж яваа нь онгоцны гэрэлд харагджээ. Усан онгоц мөсөн уултай мөргөлдөж гэмтэл авсан ч живээгүй байна. Энэ усан онгоц “Титиниан” гэдэг нэртэй байжээ.
1976 он
Гурван ихэр төрөх нь тун ховор үзэгдэл. Лондон хотын нэгэн эмнэлгийн эмч 1976 онд гурав дахь удаагаа гурван ихрийг эх барьж авсан байна. Хамгийн сонирхолтой нь эмчийн нэрийг Триплет /англи хэлнээс хөрвүүлбэл “гурван ихэр” гэсэн утгатай/ гэдэг байсан нь сонин.
1911 он 11-р сарын 26
1911 оны 11 дүгээр сарын 26-ны “Нью Йорк геральд” сонинд нэгэн мэдээ нийтлэгдсэн байна. Түүнд Лондон хотын Гринберри Хилл гэдэг газар нь Эдмунд Берриг алсан хэрэгт яллагдсан гурван гэмт хэрэгтнийг цаазалсан тухай өгүүлсэн байв. Хамгийн хачирхалтай нь цаазлуулсан гурвын нэр бөгөөд нэгийг нь Грин, нөгөөг нь Берри, гуравдахыг нь Хилл гэдэг байжээ.
1974 он
Дөрвөн настай Рожер Лозьер гэгч хүүг АНУ-ын Салем хотын ойролцоох далайд живж байхад нь Элис Блэйз нэртэй эмэгтэй аварчээ. Энэ явдлаас хойш найман жилийн дараа 1974 он Рожер 12 настайдаа мөн нөгөө газраасаа живж байгаа эрэгтэй хүнийг аварсан нь цагтаа өөрийнх нь амийг аварч байсан Элис Блэйзийн нөхөр нь байж таарчээ.