Хүний ген амьд биетүүд дотроо хамгийн томд тооцогддог. Тэгвэл хүний генээс 50 дахин том генийг Их Британийн эрдэмтэд илрүүлжээ. Японы Хоншу арал дахь уулсын бэлд ургадаг ургамлууд “Paris japonica” хэмээх нэртэй тэрхүү генийг агуулдаг аж. Мөн Их Британийн зарим хэсгээс уг генийн бүтэцтэй ургамал олджээ.
Эрдэмтэд “Paris japonica”-г агуулдаг ургамал бусад төрөл зүйлээс арай удаан ургаж, хатуу ширүүн уур амьсгалд тэсвэртэй оршдог болохыг тогтоосон байна. “Анх энэ генийг олж, хэмжээг нь тогтоосныхоо дараа бид их гайхсан. Бүр хэд хэдэн удаа хэмжиж үзсэн.
Уг ген ямар учраас ийм том хэмжээтэй болсон, анагаах ухааны салбарт ашиглаж болох эсэхийг нь одоогоор судалж байна” хэмээн доктор Иля Лэйч ярьсан байна.
Б.ОЮУТАН