Ж.Вердийн “Травиата” дуурь энэ бямба гаригт ДБЭТ-ын тайзнаа тоглох юм. А.Дюмагийн “Камели цэцэгт хатагтай” жүжгээс сэдэвлэсэн уг дуурьт Виолетта бүсгүйн хайр дурлалын эмгэнэлт түүхийг өгүүлдэг. Энэ удаагийн тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү дохиж, Виолеттагийн дүрд Ө.Уянга дуулна.
Түүнчлэн Флорад Р.Доржхорлоо, Альфредэд Г.Шижирболд, Жермонд Ц.Баттөр нар тоглоно. Дашрамд дуулгахад, ДБЭТ-ын тайзнаа 33 жил тоглож буй эл дуурийг 1853 онд Венецийн театрт анх тавьсан.
С.СЭРГЭЛЭН