“Time” сэтгүүл техник технологийн оны шилдэг 10 бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Энэ оны шилдгээр iPad тодорсон байна. Уг бүтээгдэхүүн одоогоор дуу дүрсний чанар, 140.000 үйлдлийн системтэй гэх тоогоороо дэлхийд тэргүүлж буй. Удаах байрт нь LCD-ээс нимгэн дэлгэцтэй Samsung Galaxy-S маркийн гар утас, Macbook air, iPhone 4, Apple tv, интернэттэй шууд холбогддог Google tv жагссан юм. Биеийн хөдөлгөөнөөр удирддаг Kinekt хэмээх тоглоом мөн шилдэг бүтээлийн нэгээр шалгарсан нь онцлог аж. “Time” эдгээр бүтээлийг шалгаруулахдаа шинэ санаа, хүмүүсийн хэрэгцээ хангасан эсэх, борлуулагдсан хувь зэргийг харгалзжээ.