Жигтэй бүтээлүүдийн хачирхалтай шуугиан
Далд түүх янз бүрийн таамаглал агуулсан урлагийн олон бүтээл бий. Зарим мэргэжилтэн зураач, уран барималчдыг эдгээр бүтээлээ туурвиж байх үедээ далд муу ёрын хүчтэй холбогдсон байсан гэж үздэг. Тэдэнд ингэж үзэх үндэс байдаг аж. Учир нь урлагийн жигтэй бүтээлүүдийн эргэн тойронд хачирхалтай шуугиан дэгдэж, тэдгээртэй холбоотой түймэр, үхэл, зохиогчийнх нь ухаан санаа самуурсан гээд итгэхэд бэрх тайлбарлахад хэцүү элдэв явдал болдог байна.
Уйлж буй жаалхүү
Бруно Амадио нэрээр алдаршсан Испанийн зураач Жованн Браголины “Уйлж буй жаалхүү” зургийн хуулбарыг сүсэгтэй хүмүүс хараал идсэн эд хэмээдэг. Уг зураг байсан газар байнга түймэр гардаг аж. Гэхдээ галд тухайн газрын бүх эд зүйлс шатсан байхад ганцхан “Уйлж буй жаалхүү” зураг л бүрэн бүтэн үлддэг байна. 1980-аад оны дундуур Британийн “Sun” сонин “Уйлж буй жаалхүү”-гийн зургаа аваад ир.
Тэр зургийг чинь устгаж та бүхнийг хараалаас ангижруулж өгье”гэсэн зар тараажээ. Тухайн үед Английн умард хэсэгт “хараал идсэн зураг” 50 гаруй мянган хувь тарсан байснаас гадна тэр зургийг авсан олон айл өрх, бас Итали хоолны зоогийн газарт түймэр гарсан аж.
Ингээд “Sun” сонины газар амалсан ёсоороо “Уйлж буй жаалхүү” зургийн хуулбарыг цуглуулаад хотын захад аваачаад шатааж орхисон байна. Дараа нь тус сонинд томоохон нийтлэл гаргажээ. Харин одоо дээрх зургийн талаар эерэг мэдээлэл бий болсон гэнэ. Тухайлбал, уг зурганд “эелдэг зөөлөн сайн” хандвал эзэндээ аз авчирдаг төдийгүй гал түймэр гарахаас сэргийлдэг гэсэн яриа тарсан байна.
Зураач Жованн Браголин “Уйлж буй жаалхүү” зургаа өөрийнхөө хүүг харж зуржээ. Хүүг уйлж өгөхгүй болохоор нь шүдэнз зурж түүнийг айлгадаг байж . Нэг удаа жаалхүү хүү шүдэнзний галаас айхдаа “наад галдаа өөрөө шатаж үх” гэж хашгирчээ. Энэ явдлаас хойш хоёрдолоо хоногийн дараа жаалхүү уушгины хатгаагаар нас барж, аав нь гэрт нь түймэр гарсны улмаас амьдаараа шатаж үхсэн гэдэг.
Харин “Уйлж буй жаалхүү” зургийн жинхэнэ эх хаана байгаа нь одоо болтол тодорхойгүй, мөн Бруно Амадио буюу Жованн Браголины намтар түүх, амьдралын талаар бичсэн зүйл тун ховор байдаг аж.