АНУ-ын нийслэл Вашингтон хотод балетчин Т.Туяа, түүний нөхөр бүжиг дэглээч Д.Өлзийсайхан нар балетийн сургууль нээжээ. Вашингтоны Стерлинг дүүрэгт орших уг сургуульд одоогоор 100 гаруй америк хүүхэд бүртгүүлсэн аж. Тэд дэлхийн жишигт нийцсэн анги тасалгаанд мэргэжлийн монгол багш нараар хичээл заалгах юм.
Бүжигчин Т.Туяа 1992 онд Санкт-Петербургийн Вагановагийн нэмэржит балетийн академийг төгссөн бөгөөд 1996 оноос тус улсын Нью-Жерси, Нью-Хемпширийн театрт ажиллажээ. Тэрбээр “Цөмөөхэй”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур”, “Дон Кихот” зэрэг жүжигт гол дүр бүтээсэн.
1999 онд Америкийн “River Ballet” сургуульд балетийн багшийн мэргэжил эзэмшжээ. Түүний байгуулсан “Sterling ballet academy” ирэх оны нэгдүгээр сард сурагчдынхаа тайлан тоглолтыг хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.