Хүн төрөлхтний бахархлын нэг Писагийн цамхгийн суурь эртнээс хазайж, нурах аюул нүүрлээд байсан билээ. Тэгвэл орчин үеийн дэвшилт технологи ашиглан тус байгууламжийн хазайлтыг зогсоож, улмаар “цэгц зогсоох” арга хэмжээг олон жилийн турш хийсний дүнд Писагийн цамхаг өдгөө унах аюулаас аврагдлаа. Уг цамхгийг анх налуу газарт барьсан учир ийнхүү хазайсан гэдэг.
Эрдэмтдийн судалгаагаар цамхаг жил бүр 50 см хазайсаар ирсэн аж. Писагийн цамхгийн хазайлтыг тэгшлэх ажил найман жил үргэлжилсэн юм. Тус цамхгийн 24424 чулууг 700 жилийн тоосноос нь орчин үеийн багаж, хэрэгсэл ашиглалгүй шүүр, сойз, угаалгын бодисын тусламжтайгаар зөвхөн гараа раа салгасан байна. Түүнчлэн инженер үүд цамхаг дээр ажиллан, хазайл тыг нь багасгажээ.
5.5 метр байсан хазайлтыг 3.9 метр болгов. Мөн суурийн хөрсийг тэгшилжээ. “Өмнө нь италичууд Писаг хэзээ нурж унах бол гэж түгшдэг байлаа. Ха рин одоо 200 жил болсон ч ганхахгүй бат зогсоно” хэмээн тэд мэдээлжээ. Писаг 1360 онд босгосон бөгөөд 56.7 метр өндөр, 14453 тонн жинтэй. ЮНЕСКО 1987 онд эл цамхгийг дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн юм.
Б.ОЮУТАН