Америкийн Лос-Анжелес хотод төвтэй Кино шүүмжлэгчдийн холбоо энэ оны шилдэг кино, жүжигчдийг шалгаруулжээ. Олон нийтийн сүлжээ сайт Facebookийг үндэслэгч Марк Зукербэргийн тухай “The social network” киног 2010 оны хамгийн сайн киногоор нэрлэсэн байна.
Шилдэг найруулагчийн шагналыг Венесуэлийн найруулагч Оливер Ассаясом алан хядагчийн тухай өгүүлсэн “Карлос” бү тээлээрээ хүртэв. Английн жүжигчин Колин Фирт шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорчээ. Энэ жилийн шилдэг эмэгтэй жүжигчнээр ази хүн шалгарсан нь онцлог.
Уг шагналыг БНСУ-ын жүжигчин Ким Хэ Жа “Эх” киноны дүрээрээ авчээ. Кино шүүмжлэгчдийн холбооны шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сард Нью-Йорк хотод болно.
Б.ОЮУТ