Рок дуу, банзан гитар, хар өнгөөр хүмүүс дуучин Х.Отгоог төсөөлдөг. Альтернатив дуучин бүсгүй ээж болоод уран бүтээлээсээ хэсэг хөндийрсөн. Дуучин Х.Отгоо шинэ оноо шинэ цомгоор угтаж байгаа аж.
Овог нэр: Х.Отгончимэг
Орд: Охин
Ам бүл: 3. Нөхөр, охины хамт амьдардаг.
Хообий: Чөлөөт цагаараа хөгжим сонсож, зурагт үзэх дуртай.
Анхны уран бүтээл: Хоёрдугаар ангидаа аавын тухай дуу анх зохиосон.
Үзэл бодол:“Ямар ч уран бүтээлч үзэл бодол, дотоод ертөнцөө илэрхийлэхээс гадна нийгэм рүүгээ хандах хэрэгтэй”.
Шүтдэг уран бүтээлч:Олон хамтлаг, дуучид бий ч “Cranberries”, “Cardigans”, “Carpenters” зэрэг хамтлагт дуртай.
Фэнүүдээсээ юу хүлээдэг вэ: Урам, сэтгэлийн дэм, эрч хүч
Фэнүүддээ юу өгөхийг зорьдог вэ: Сайн уран бүтээл
Ээж болоод өөрчлөгдсөн зүйл:Илүү хариуцлагатай, мөн өмнөхөөсөө завгүй болсон.
Б.ЭГШИГ