Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дүрслэх урлагийн бүтээлүүдээс гэмтэж, хуучирсныг нь Соёлын өвийн төв жил бүр сэргээн засварладаг. Өнгөрсөн оны тавдугаар сард цахилгааны гэмтлийн улмаас Уран зургийн галерейд гал гарч, олон бүтээл тортогт дарагдсан билээ.
Тэдгээр бүтээлийг саяхан цэвэрлэж дууссан бөгөөд үзэгчдэд дэлгэн, танилцуулж байгаа. Д.Амгалангийн “Өвлийн уянга”, Л.Гаваагийн “Цахилгаан”, Ч.Хүрэлбаатар “Эрхэт төрийн хүчин”, Г.Одонгийн “Ахмад уран бүтээлчид” зэрэг дүрслэх урлаг сонирхогчдын танил болсон бүтээлүүд үзэсгэлэнгийн танхимд залраад буй.
Ж.СЭЛЭНГЭ