“La Stampa” сонинд нийтэлсэн Луижи Грассиягийн нэгэн нийтлэлд сансрын орчин дахь хүний бие махбодийн хэрэгцээний талаарх асуудлыг хөнджээ. Удаан хугацаагаар сансарт байхад хүн биологийн хэрэгцээгээ хэрхэн хангадаг нь олон хүний сонирхлыг татдаг. Хүн төрөлхтөн сансар огторгуйг судалж, тэнд амьдрах боломж хайж байгаа өнөө үед энэ асуудал эрдэмтдийн анхаарлын төвд байгаа.
“Бид Ангараг гариг руу аялах тухай мөрөөдсөөр ирсэн. Ирээдүйд тэр гариг руу дэлхийнхэн нүүдэллэн суурьшина ч гэж таамагладаг. Тэгэхээр юуны өмнө тэр гаригт хүрэхийн тулд дор хаяж гурван жилийг сансрын хөлөгт өнгөрүүлэх болно. Тэр хугацааг хүн бие махбодь болон сэтгэцийн хувьд яаж тэсвэрлэх бол. Шинжлэх ухаан үүнийг юугаар орлуулах нь сонин. Орлуулах боломж ч байхгүй” гэж Луижи Грассия бичжээ.
Тэгвэл энэ асуултад NASA “Сан сарт бэлгийн ажил хийх хориотой” хэмээн хариулдаг бол сансар судлалд тэргүүлэгч оросууд “Сансар судлалын явцад бид тийм туршилт хийж байгаагүй. Гэхдээ сансрын нисэгч Елена, Валерий нарын ярианаас хүмүүс ташаа ойлголт авсан байдаг” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ сансарт тийм оролдлого гарч байсан гэдгийг албан бус сурвалжууд мэдээлсэн нь бий. Түүнчлэн 1991 онд АНУ эхнэр, нөхөр хоёрыг сансарт илгээсэн бөгөөд тэнд тэд загас наадуулаагүй гэж баталдаг.
Мэргэжлийнхэн байтугай жирийн хүмүүсийн анхаарал, сонирхлыг ихээхэн татдаг энэ асуултад Италийн одон орон судлаач Умберто Гуидони, Франко Малерба нар “Жин гүйдлийн үед цусны даралт буурдаг ч энэ нь бэлгийн чадавхийг сулруулна гэсэн үг биш. Хүний бие махбодь ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай байдаг. Харин ч эсрэгээрээ сансрын нөхцөлд сул до рой биетэй байсан ч тэр ажилд саад болохгүй. Хамгийн гол асуудал нь тэнд бүрэл дэн тогтсон ураг эрүүл төрөх үү гэ дэгт л байгаа юм. Учир нь тэнд цац рагийн тархац ихтэй” гэж хариулжээ.