Хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын IV уралдааны шилдгүүд өчигдөр тодорлоо. Кино зохиолын төрөлд Р.Батсайханы “Олз”, драмын жүжгийн төрөлд Орхон аймгийн Хүүхэлдэйн театрын зохиолч Х.Бямбабаатарын “Огторгуйг эзэмдэгч сөөсгөр” бүтээл шалгарсан бол Г.Пүрэвдоржийн “Ирээдүй”, Б.Хүрэлбаатар “Дууны хичээл” хүүхдийн дууны цомгийг улсын сан хүү жилтээр хэвлэх болжээ.
Түүнчлэн Д.Дашдондовын “Бөлбөөхийн аялал”, Л.Сам буугийн “Томчуудын дунд ганцаараа”, Л.Мөнхцэцэгийн “Тогтож суудаггүй Болдоо” шүлэг, Ю.Санжаагончигийн “Цоохор найз”, Н.Ман далын “Баячуудын хотод болсон явдал” зо хио л шилдгээр шалгарчээ. Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн эздэд зориулан 55 сая төгрөг төсөвлөсөн юм билээ. Уран бүтээлүүдийг ирэх оны хоёрдугаар улиралд тайз, дэлгэцнээ амилуулан ном, цомог болгон хэвлүүлэх юм байна.