Энэ боломжийг “Өргөө” кино театрын хамт олон олгож байна. Айсуй онд Холливудын ертөнцөд хамгийн эрэлт ихтэй байгаа кинонуудаас санал болгон, үзэгчдээс санал авч, 2011 онд гаргахаар тус театрынхан төлөвлөжээ. Саналыг энэ сарын 18-нд болох кино сонирхогчдын уулзалтын үеэр авах гэнэ.
Уг уулзалтад хүн бүр оролцож болох бөгөөд энэ үеэр ирэх онд нээлтээ хийх хамгийн сонирхолтой уран бүтээлүүдийн трэйлерийг үзэгчдэд сонирхуулах гэнэ. Түүнчлэн хэрэв таны хүссэн кино жагсаалтад байхгүй бол өө рөө киноныхоо жаг саалтыг гаргаж болох аж.