Холливудын алдарт хос А.Жоли, Б.Питт хоёр албан ёсны гэрлэх ёслол хийлгүй олон жилийн турш хамтдаа амьдарч, өдгөө зургаан хүүхдийн ээж аав болоод байгаа.
Тэгвэл тэд энэ шинэ жилийн баяраар албан ёсны хуримаа Энэтхэгийн “Жодхпуре” хэмээх хотод хийхээр болсноо мэдэгдлээ. Учир нь багш Рамлал Сиянг нь тэдэнд хэрхэн бие биеэ ойлгож, амар тайван амьдрахыг номлож, бясалгал хийж, иогоор хичээллэхийг зааснаар хамтын амьдралдаа амар амгалан байдлыг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Тиймээс ч багшаараа адислуулж, албан ёсоор гэр бүл болохоор шийджээ.
Дашрамд дурьдахад А.Жоли өмнө нь хоёр ч удаа гэрлээд салсан юм. Харин Б.Питт Холливудын нэрт жүжигчин Ж.Анистонтой таван жил цуг амьдарсан юм.