Монгол Улсад ирэх сонгуулийн сезон сонирхолтой өрнөх нь. Эрх баригч нам нэрээ сольж, туслах нам нь хөл, гараа жийлцэх болов. 2012 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүс ч тодроод эхэллээ.
Багагүй хугацаанд хашсан МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албаа чимээгүйхэн өгсөн “TV-5”-ын захирал Д.Сарангэрэл тэдний нэг. Түүнийг МАН-ын бага хурлын гишүүн, цаашлаад удирдах зөвлөлд сонгогдож амжсанд гайхах хүн цөөнгүй байгаа.
Саяхан намынхаа генсекээр удирдуулсан багт багтаж, Францад болсон Социнтернийн ээлжит хуралд оролцон, намынхаа генсекээр удирдуулсан багт багтаж, Францад болсон Социнтернийн ээлжит хуралд оролцон, намынхаа сольсон нэрийг танилцуулаад ирсэн тэрбээр мөдхөн хуралдах хоёрдугаар бага хурлаар МАН нарийн бичгийн даргын суудалд залрах сурагтай.
Эмэгтэйчүүдээсээ нарийн бичгийн дарга тавих тухай тус нам өмнөх их, бага хурлаараа мэдэгдсэн. Сэтгүүлч эмэгтэй МАН-ын нарийн бичгийн даргаар тодрох нь тодорхой болсон гэх яриа олны дунд тархаж, чих дэлсэх болов.