“Усны сараана” хаа байсан газраа “гай” тарьдаг бүтээлд тооцогдсоор уджээ. Импрессионизмын нэрт төлөөлөгч Клод Моне дэлхийд алдартай энэ бүтээлээ зурж дуусангуут урланд нь гэнэт түймэр гарч зураач өөрөө золтой шатчихаагүй гэдэг.
Дараа нь “Усны сараана” бүтээлийн шинэ “эзэд”ийнд тухайлбал, Монмартрийн цэнгээний газар, Францын урлагийг ивээн тэтгэгчийн гэр, тэр ч байтугай Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейд түймэр гарч тэндхийхэн ихээхэн хохирол амссан гэдэг.
Одоо “Усны сараана” Францын Мормотоны музейд байгаа юм байна. Энэ удаад “тэр” түймэр дэгдээж гай тарьж амжаагүй байна.“Усны сараана” явсан газар бүртээ яагаад түймэр тавиад байгаагийн учрыг хэн ч тайлж чадаагүй байгаа юм.