Сэргэн мандлын үед библийн сэдэвт зургуудаараа нэрд гарсан Лукас Кранахын “Гурван Граци” зургийг худалдан авахаар Лувр нэг сая евро цуглуулсан байна. Дөрвөн сая еврогоор зарагдах эл зургийг зул сарын бэлэг болгон толилуулахаар зэхэж буй Луврын музейн захиргаа тал мөнгийг гаргаж, үлдсэнийг нь хандиваар цуглуулахаар төлөвлөсөн байжээ. Нэг сарын дотор цугласан энэ мөнгийг Францын томоохон компаниуд болон хувь хүмүүс өгсөн гэнэ. Лукас Кранах энэ зургаа 1531 онд зурсан юм.