ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев алдарт “Большой театр”-ын гол хэсгийн засварын ажлыг хугацаанаас нь өмнө дуусгаж, ирэх онд ашиглалтад өгөх тухай захирамж гаргажээ. 2005 оноос эхэлсэн засварын үр дүнд тус театрт хэд хэдэн танхим нэмэгдэж, өргөтгөл баригдах тухай бид мэдээлсэн.
Өдгөө туслах хэдэн объект ашиглалтад орж, тэнд тоглолт хийж байгаа аж. Тэгвэл жил бүрийн шинэ оны баярын шилдэг үзмэр болсон “Цөмөөхэй”-г “Большой театр”-т тоглосноор 22 оронд шууд дамжуулах гэж байна. Гофманы үлгэрээс сэдэвлэсэн уг бүтээл тус театрын тайзнаа 42 жилийн турш тасралтгүй тавигдаж байгаа юм.