Арав гаруй жил завсарласан “Гоо марал” наадмыг МҮОНРТ болон “Боролдой” студи хамтран энэ сарын 22-нд зохион байгуулах гэж буй. Урлагийн тэргүүн дээд шагналтнуудыг тодруулдаг “Гоо марал” наадамд энэ жил 217 бүтээл өрсөлдөж байна. Эдгээрээс эхний шалгаруулалтаар 45-ыг сонгон авч, 15-д нь “Гоо марал” шагнал олгох юм байна. Энэ жилийн наадмын кино, утга зохиолын төрөл хамгийн олон өрсөлдөгчтэй байгаа гэсэн.