Дорнын ертөнцөд зугаацаж, хөглөж, сонирхолтой аялал хийсэн дөрвөн бүсгүй Манхэттенд эргэж ирнэ. Дөрвөн бүсгүйн сонирхолтой адал явдалтай амьдралыг ийн төгсгөх нь үзэгчдэд төдийгүй кино багийнханд таалагдаагүй бололтой.
Тиймээс “Их хотын хүсэл тачаал” бүрэн хэмжээний киноны төгсгөлийн ангийг хийхээр болсон байна. Киноны зохиолч Кристин “Тэдний амьдрал их сонирхолтой, хүн бүр л цаашаа яах бол?, ямар үйл явдал өрнөх бол? Гэж сонирхдог.
Харин одоо тэдний түүхийг төгсгөх цаг болсон гэж бодож байна.” хэмээн ярьжээ. Тиймээс дөрвөн бүсгүйн өтөл насны төрх, адал явдлыг ирэх 2012 онд дэлгэцнээ гаран киноноос нь үзэх болжээ.
Дашрамд сонирхуулахад энэ кинонд Керри Брэдшоугийн залуу насны дурсамж гарах ба өдгөө 45 настай Сара Жессика Паркер 18 настай бүсгүйн дүрийг бүтээх гэнэ.