“Шоушенкагаас оргосон нь”, “Сая долларын бүсгүй” зэрэг олон бүтээлээрээ манай үзэгчдийн эчнээ танил, Холливудын шилдэг жүжигчдийн нэг Морган Фрийдман сүүлийн үед хэвлэлийнхний анхаарлын төвд байна.
Тэрбээр өргөмөл охинтойгоо дотно харилцаатай болсон төдийгүй гэрлэх гэж байгаа хэмээн шуугиж байна.
Анхны эхнэртэйгээ байхдаа өргөж авсан Е Дена Хайнс нь одоо 27 настай.
Морган Фрийдман өдгөө 73 настай.
Саяхан эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаад байна.
Гурван жилийн өмнөөс дөрөв дэх эхнэрээсээ салах болсон тухайгаа ярьж эхэлсэн ч хэдхэн хоногийн өмнө ажил болгосон нь энэ ажээ.
Харин хэвлэлээр түүнийг өргөмөл охинтойгоо гэрлэлтээ батлуулахын тулд 25 жил ханилсан эхнэрээсээ салахаар шийдсэн хэмээн бичиж байна.