Хөл хүнд байхдаа дахин жирэмсэлсэн тохиолдлыг АНУ-д бүртгэлээ. Ихэр гэж эндүүрэм хүүхдүүдийн ээж Арканзас мужийн иргэн бөгөөд түүнийг хоёр долоо хоногийн зайтай жирэмсэлсэн болохыг эмч нар тогтоожээ. Энэ нь давхар жирэмсэлж байгаа анхны тохиолдол биш боловч түүхийн хуудаснаа ердөө есөн удаа ийм жирэмслэлт бүртгэгдсэн байдаг аж.
Өдгөө 31 настай Жулия Гровенбургийг энэ сарын 24 болон нэгдүгээр сарын 10-нд амаржина хэмээн эмч нар таамаглаж байна. Одоогоор эх болон ургийн бие сайн байгаа бөгөөд хоёр долоо хоногийн өмнө бүрэлдсэн ураг охин, бага нь хүү болохыг оношлогоогоор тогтоосноор барахгүй хатагтай Гровенбург хүүхдүүддээ хэдийнэ нэр өгчихсөн гэнэ. Энэ тухайд эх барих эмэгтэйчүүдийн эмч Роберт Атлас “Үр хөврөл бүрэлдсэн үед өндгөн эс боловсруулах явц зогсдог.
Ховор тохиолдолд өндгөвч өндгөн эс боловсруулсаар байдаг нь давхар жирэмслэх боломж олгодог. Гэхдээ эхний бөгөөд дараагийн жирэмслэлт нь хэвийн үргэлжлэх боломжтой байдаг. Ихэнх тохиолдолд энэ нь дааврын өөрчлөлтөөс шалтгаалдаг” гэжээ.