Дуурь бүжгийн эрдмийн театрын маркетингийн албаны менежерүүд дунд болон их дээд сургуулиудад зочлон, сонгодог урлагийн талаар сургалт явуулдаг болжээ. Ингэснээр ирээдүйн үзэгчдээ бэлтгэж байгаа юм. Сонгодог урлагийн бүтээлийг ойлгоход эхэндээ амаргүй байдаг тул хүүхэд, залуучуудад суурь мэдлэг олгоход эл сургалтын ач холбогдол оршино.
Ардын жүжигчин Ж.Чулуун гуайг ДБЭТ-т ажиллаж байх үед энэ сургалтыг эхлүүлсэн түүхтэй бөгөөд Б.Сэргэлэн захирал сэргээж байгаа нь энэ юм. Театрын менежерүүд хүсэлт тавьсан сургуулиудтай хамтран ажиллаж, сургалт явуулж байна. Одоогийн байдлаар 14, 52 дугаар дунд сургууль, “Этүгэн” дээд сургууль болон МУИС, ШУТИС-ийн зарим тэнхимтэй хамтран ажиллаж эхлээд байгаа юм. Түүнчлэн зарим сургуульд сонгодог урлагийн клуб байгуулахаар төлөвлөжээ.
Ж.Сэлэнгэ