Улсын драмын эрдмийн театрын залуу найруулагч Н.Наранбаатар дуулалт жүжгээр дагнан уран бүтээл туурвих болжээ. Өнгөрсөн жил “Гэгээн муза” наадмаас “Парисын дарь эхийн сүм” мюзиклээрээ оны шилдэг найруулагчийн шагнал гардсан бол ирэх жил тэрбээр “Ромео Жульетта хоёр” зохиолыг мюзикл хэлбэрээр тавих гэж буй.
Жульеттагийн дүрд тоглох жүжигчний шалгаруулалт энэ сарын 18-наас эхэлж, өчигдөр эцсийн дүнгээ гаргасан юм. Энэ талаар УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатараас лавлалаа.
-Жульеттагийн дүрд хэнийг сонгосон бэ?
-Би Жульеттагаа олчихсон. Миний толгойд байна. Тэгж байгаад нийтэд зарлана. Одоохондоо нууцалъя.
Тэрбээр гол дүрээ олонд зарлахыг хүсээгүй ч “Ромео Жульетта хоёр” мюзиклийг Гэгээн Валентиний өдрөөр үзэгчдэд хүргэх юм билээ.
С.Сэргэлэн