Өчигдөр “Эх орон” телевизийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Т.Баясгалан Сүхбаатарын талбайд хоёр метр урт, нэг метр өргөн бялуу задалсан ба тэрээр өөрийн “Говинда” нэртэй цагаан хоолны рестораныхаа нээлтийг хийж байсан нь тэр байжээ.
Тэрээр рестораныхаа тухай ярихдаа “энэхүү ресторан нь цагаан хоолных гэдгээрээ онцлог бөгөөд Монголд энэ чиглэлийн сонгодог цагаан хоолны ресторан байдаггүй юм байна. Тиймээс манай ресторан анхдагч болж байгаа” хэмээжээ.
Дашрамд дурьдахад тус ресторанд 5000 жилийн өмнөөс уламжлагдан ирсэн хоолны жороор энэтхэг тогооч үйлчлэх ажээ.