Монголын рок попын дуучин бүсгүйчүүд шил шилээ даран ээж болцгоосны нэг нь “альтернатив” Отгоо.
Гадаад дүр төрх, хоолойны өвөрмөц өнгөөрөө бусдаас ялгардаг бүсгүй төрснөөсөө хойш гурван сарын дараа уран бүтээлдээ ханцуй шамлаж, эрос хатагтай Т.Ариунаагаас дутахааргүй дайчин гэдгээ харуулаад амжсан.
Тэрбээр охиноо багаас нь рок урлагийн мэдрэмжтэй өсгөхийг хүсэж, олноос онцгой хувцасладаг гэнэ.
“Хүрмэн” эмийн сангаар үе үе зочилж, рок хөгжим, дуучдын зурагтай аяга, соосог, угж худалдан авдаг аж.
Түүний нярай охин Монголын хамгийн бяцхан рокоор тодроод байгаа гэсэн шүү.