Урлагийн тогоонд олон жил чанагдсан продюсерийнхээ туршлагад дулдуйдан дуулах ч биш, амьсгаадах ч бишийн хооронд гунганан ганганах тачаангуй охидын гурвал “Киви” овоо алдаршаад байгаа юмсан.
Хар, шар, цагаан арьст охидын хувьд дуулах авьяас гэхээсээ илүү sexy дүр төрхөөрөө олны талархлыг хүлээдэг билээ.
Харин сүүлийн үед Америкаас ирээд байгаа “Sweety Motion” хамтлагийн шинэ цомгийн чимээ поп сонирхогчдын анхаарлыг соронзон адил татах боллоо.
Клип нь телевизээр цацагдаж, FM-ээр ч захиалга ихтэй болсон “Sweety Motion”-ийг сонсох тусам “Киви”-гийн хоолойн чадал хэр билээ хэмээн эргэцүүлэхэд хүргээд байна.
Ямартай ч харьцуулах нэгэн хамтлаг гарч, уран бүтээлээ сонсгож байгаа нь охидын хамтлагуудын чансааг ахиулахад нөлөөлөх биз ээ.