Хар захын бизнес Ш.Сайхансамбуу аавд нь УИХ-ын гишүүн болох бэл бэнчин хайрласнаас гадна хүүд нь буу тулган танхайрах эрх ямба олгожээ.
С.Наранбат 2006 онд хар тамхины хэргээр шалгагдаж байсан ч бэлтэй аавын буянаар ял зэмгүй мултарч чадсан тухай бишгүй л шуугисан. Түүнчлэн буу барьж аархсан явдал нь ч анх удаагийнх биш гэсэн шүү.
Захын босс элдэв хар муу юм үзэж дол цохисон хүний шийр гаргаж, болсон явдалд огт цочирдохгүй байгаагаас гадна харин ч хүүхдээ өмөөрөөд сүйд майд болж явна.
“Хүүхдүүд хоорондоо муудаа л биз, ялихгүй явдал” ухааны юм хээв нэг хэлж сууна билээ.
Дугааргүй тэрэг жолоодож яваад Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга хурандаа Энхтөртэй тааран, зодоон цохиондоо тулж явсан хүүгээ Ш.Сайхансамбуу гишүүн үүний өмнө мөн л өмөөрөн хаацайлж суусан.
Энэ хүн хоёр хүүхдээ баруунд дээд боловсрол олгох гэж хагас тэрбум ам.доллар зарцуулсан хэдий ч буруу өссөн хүүхдүүд бухын хүзүүнээс хатуу даг аа.