2012 оны Олимпийг зохион байгуулах эрх авсан Их Британийн аялал жуулчлалын компаниуд иргэдийнхээ дунд гаднын жуулчдын дэргэд биеэ зөв авч явах, тэдэнтэй хэрхэн харилцах талаар сургалт зохион байгуулжээ.
Уг сургалтын үеэр мексик хүмүүстэй 1846-1848 онд Мексик-Америкийн хооронд болсон цуст дайны тухай ярих, аргентинчуудад гар дамжуулан дарс хундгалж өгөх, эсвэл хундаганаас дарсны лонх руу буцааж юүлэх, Хонконгийн иргэд рүү нүдээ ирмэх зэрэг үйлдлийг хийж болохгүй гэдгийг анхааруулсан байна.
Мөн энэтхэгчүүдтэй анхны учралаар дотно харилцаа үүсгэж болохгүй, Бельги улсын иргэд рүү хуруугаараа зааж болохгүй, хятадуудын магтаал үгэнд талархах хэрэггүй, япончууд таагүй сэтгэгдлээ инээмсэглэлээрээ илэрхийлдэг гэдгийг сануулжээ.
Харин Арабын Нэгдсэн Улсаас ирэх зочдын өмнө эрхий, долоовор, дунд хуруугаа гаргах, бразилчуудад хувийн чанартай асуулт тавихыг хориглосон байна. Тус сургалтад энгийн иргэдээс гадна таксины жолооч, зочид буудлын ажиллтнууд гээд үйлчилгээний байгууллагынхан хамрагджээ.
Сургалтын гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдад Нэгдсэн Вант Улс болон Их Британийн талаар сайхан сэтгэгдэл үлдээхэд оршиж байгаа аж.