Энэ онд хөгжмийн ертөнцөд Лэди Гага ноёлсон гэвэл мэтгэх хүн үгүй биз. Тиймээс ч Биллбоард улирч буй оны шилдэг уран бүтээлчээр түүнийг нэрлэжээ. Өнгөрөгч онд “Шинэ залуу” гэсэн номинацид тэргүүлсэн тэрбээр оны шилдэг болон дэвшсэн нь энэ.
Үүнээс өмнө шинэ залуу уран бүтээлчээс шилдэг рүү дэвшсэн дуучин Уитни Хьюстон, Крис Браун нараас өөр байгаагүй юм. Энэ оны шинэ залуу шилдэг уран бүтээлчээр Кейша тодорч, Сюзан Бойл аман хүзүүджээ. Оны шилдгүүдийг тодруулахдаа өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 5-наас 2010 оны арваннэгдүгээр сарын 27 хүртэл шилдэг дууны жагсаалтад хэр амжилттай оролцсоныг нь үндэслэжээ.
Хэв маяг, содон төрхөөрөө залуусыг байлдан дагуулагчийн араас ямар уран бүтээлчид жагссаныг сонирхуулъя.
2. ТЭЙЛОР СВИФТ
3. ЭМИНЕМ
4. “LADY ANTEBELLUM” ХАМТЛАГ
5. КЕЙША
6. АШЕР
7. “THE BLACK EYED PEAS” ХАМТЛАГ
8. ЖАСТИН БИБЕР
9. РИАННА
10. ДРЕЙК