Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зургаан настай жаалууд эгнэн зогсоод “...Бага ангийн багшдаа баярлалаа Балчирхан би чинь бичиж сурлаа...” хэмээн дуулна. Тэд “Сант” сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид. Эрдэм ном сурсан баяраа ээж, аавтайгаа хуваалцан тэмдэглэж буй юм билээ.
Өмнө нь ДБЭТын тайзнаа ямар нэгэн сургууль “Эрдмийн баяр” тэмдэглэж байгаагүй аж. Сонгодог урлагийн алтан тайзнаа зургаан настнууд дуулах эрхийг тус сургууль болон ДБЭТын хамтын ажиллагаа бий болгожээ. “Сант” сургуулийн сурагчид нэгдүгээр ангид орсон цагаасаа сургуулиа төгстөлөө тус театрт зочлон дуурь, балет үздэг аж.
Тиймээс тус театрын ирээдүйн үзэгчид болох 130 хүүхдэд эрдэм ном сурсан баяраа тэмдэглэн, энэ тайзнаа гарах боломж олгосон нь энэ юм.
С.СЭРГЭЛЭН