Оросын найруулагч Тимур Бекмамбетовын “Елки” киног маргааш олон улсын сансрын станцад гаргах аж. Энэ нь сансарт кино гаргаж байгаа анхны тохиолдол болж байгаагаараа онцлог. Кино 90 минутын турш үргэлжлэх бөгөөд энэ нь сансрын хөлөг дэлхийг нэг удаа бүтэн тойрох хугацаа юм байна. Энэ тухай бичлэгийг ирэх бямба гаригт нийтэд цацна гэж Оросын хэвлэлүүдэд мэдээлжээ.