М о н г о л Улсын соёлын гавьяат зүтгэлтэн П.Сандуйжавын “Орхон голын шаазгай” яруу найраг, дууны шүлгийн ном х э в л э г д ж э э . Түү нийг “Настан буурал эмээ минь”, “Мартаагүй л явна”, “Улаанбаатарын үдэш”, “Санахын жаргал”, “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” зэрэг олон арван дууны шүлэг бичсэнээр нь уншигчид таньдаг.
Түүний шинэ номд “Гурамсан мөрөн”, “Үүрдийн юм шиг бодлоо”, “Тэнгэр заяатай хүн” зэрэг 40 орчим шүлэг багтжээ. Номын өмнөтгөлд яруу найрагч Ч.Содномдорж “Түүний олон төрөл жанраар туурвисан том, жижиг бүтээлүүд нь сайн шахсан бяслаг шиг шимтэй, нүнжигтэй байдаг” хэмээн онцолжээ.