Британийн “The Guardian” сонин улирч буй оны шилдэг бүтээлээр Жонатан Франзений “Freedom” номыг нэрлэлээ. Тэгвэл “Time” сэтгүүл Жонатан Франзенийг “Америкийн агуу зохиолч” хэмээсэн. Нэр нөлөө бүхий зохиолч, шүүмжлэгч болон сонины уншигчдын саналыг харгалзан гаргасан 2010 оны шилдэг номын жагсаалтын удаах байрт Дэвид Митчеллийн голланд эр, япон бүсгүйн дурлалын түүхийг өгүүлэх “The Thousand Autumns of Jacob de Zoet”, мөн Эдмунд де Ваалын “The Hare with Amber Eyes: a Hidden Inheritance” бүтээлийг нэрлэжээ.