Соёл урлагийг дэмжих “Төгөлдөр” сангийн дэмжлэгээр гоёлоо солисон “Щелкунчик” бүжгэн жүжиг бямба, ням гаригт 13.00, 17.00 цагт дөрвөн удаа тоглох гэж буй. Шинэ жилийг сонгодог бэлэг болсон “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн энэ удаагийн тоглолт бүр өөр гоцлоочтой байх юм билээ.
П.И.Чайковскийн хөгжим, Мариус Петипагийн цомнол хоёр бүлэг, гурван үзэгдэлт “Цөмөөхэй”-г ДБЭТ-ын тайзнаа 1982 онд В.Феодонин хөрвүүлэн тавьсан аж. Энэ жил Машагийн жижиг дүрд ДБЭТ-ын дэргэдэх балетын сургуулийн сурагч Мөнхжин, Ч.Дүүрэнжаргал, Тэнүүн, Анужин тоглож, Маша гүнжийн дүрд тус театрын гоцлооч Б.Саруул, Г.Цолмон, Г.Батчимэг нар бүжиглэнэ.
Хан хүүгийн дүрийг О.Ганцоож, Б.Пүрэв-Очир, О.Лхагвасүрэн бүтээх бол хулганы хаанд Х.Мөнгөнхөлөг ганцаараа тоглдох юм байна.
Ж.Сэлэнгэ