Мөнгөлдэй, Мишээл нарын таван жилийн турш хөтөлсөн “M&M” нэвтрүүлэг хэдийнэ олон үзэгчтэй болж чадсан.
Төрийн соёрхолт зураач авхай Ц.Саранцацралтын “содон охид” уран бүтээлээсээ илт хөндийрсөн нь нэвтрүүлэгтээ анхаарал хандуулах болсонтой холбоотой гэнэ.
Эгч дүүс Швейцарьт сэтгүүл зүйн чиглэлээр суралцахаар төлөвлөөд байгаа аж.
Хүний нутгаас суралцсан эрдмээ өвөртөлж ирээд, эх орондоо телевизийн салбарт жинхэнэ мэргэжлийн хүмүүс шиг мэдрэмжтэй ажиллах юм гэсэн.