Орчин үед эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр эрчүүд гал тогоо сонирхож, телевизүүдээр үзэгчдэд хоол хийх хичээл заадаг мода дэлгэрсэн.
Харийн нутагт олон жил тогоо шанагатай нөхөрлөн туршлагажиж, Монголд ирсэнийхээ дараахан ресторантай болж тогооч бэлтгэх сургалт хичээллүүлэн хүмүүст өөрийгөө таниулж чадсан сэргэлэн эр бол яах аргагүй Тэнгис.
Тэрбээр анх хообийгоороо хоол хийх ухаанд суралцсан нь яваандаа дуртай ажил болжээ. Шинээр үүд хаалгаа нээсэн ресторанууд үйлчлүүлэгчдээ татахын тулд түүнийг урьж залан, зоог хийлгүүлдэг гэнэ.
Ажлынхаа хөлсийг ихэвчлэн 1 сая 500 мянгаар тохирдог тэрбээр сүүлийн үед ханшаа тэнгэрт тултал өсгөж "Хөлс нь бага байна. Ажиллахгүй" гэдэг хариулт өгдөг болсон гэнэ лээ.